Д.Сурмаажав: Нэр бүхий хүмүүс хаалт тавьж хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна.

2022/12/03
Д.Сурмаажав: Нэр бүхий хүмүүс хаалт тавьж хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна.

Халаалт дулаан доголдож буй асуудлаар өнөөдөр аймгийн шуурхай штаб хуралдаж тордорхой шийдвэр гарган ажиллалаа. Өнөөдрийн байдлаар 36 айлын орон сууц, Тулгын 30 айл, гэх мэт 5 орон сууцны халаалт доголдож буй асуудлаар оршин суугчдаас гомдол санал ирсэн байна. Иймд ажлын хэсэг гарч өнөөдрөөс халаалт дулаан доголдож буй айл өрхүүдээр явж доголдлыг газар дээр нь арилгаж ажиллахаар боллоо. Уг хуралд Дулааны "Бадамлах дөл" ХХк-ийн ерөнхий захирал Д.Сурмаажав өөрийн биеэр ирж оролцлоо. Тэрээр хэлэхдээ дулаан халаалт хэвийн түвшинд явуулах нөхцөл боломжийг нэр бүхий хүмүүс санаатайгаар доголдуулж болзошгүй байгааг онцлов. Мөн тэрээр хэлэхдээ манай компанид ажиллаж байгаад ажлаасаа гарсан нэр бүхий хүмүүс гадна байрны ерөнхий хаалтыг хааж хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна гэж бодож байна хэмээв. Үүнийг тагнуул цагдаа шалгах шаардлагатай байна гэлээ. Ер нь гадна байрны ерөнхий хаалтыг үүрээр очоод хаачихдаг. Энэ бол ард иргэдийн эрх ашиг, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаж буй асуудал, тэд ажлаасаа халагдсандаа ч юм уу буруу юм хийгээд явсан хор хонзонгоо ард түмнээс авч болохгүй. Би тэгж ойлгож байна гэв. 

Д.Сурмаажав: Нэр бүхий хүмүүс хаалт тавьж хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх