Үенч сумын засаг дарга Э.Уртнасангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

2022/12/05
Үенч сумын засаг дарга Э.Уртнасангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Ховд аймгийн Үенч сумын засаг дарга Э.Уртнасангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа..Үенч сумын хувьд алслагдсан бүс буюу баруун 3 сумын нэгд багтдаг. Өвөлжилт хүндэрч болзошгүй эрсдэлтэй сумдад зүй ёсоор ордог. Үенч суманд сүүлийн өдрүүдэд их хэмжээний цас орж өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Үенч, Алтай,Булган сумын  ард иргэдийн хувьд зудыг даван туулж гарч байсан хашир туршлагатай ард түмэн. Гэсэн хэдий ч энэ жилийн хувьд хур тундас бага орсон, ихэнхи нутгаар гандуу, өвсний гарц муу байсан учир өвлийн саруудыг давж гарах нь бэрхшээл болж байна. Энэ өвөл Үенч сумын нутагт 400 орчим малчин өрхийн 230,000 орчим толгой мал өвөлжихөөр төлөвлөж байгаа юм байна. Сумын аюулгүйн нөөцөө бүрдүүлэхийн тулд 20 тонн хивэг, хорголжин тэжээл авсан байна.Үенч сумын эхэн буюу уулын бүс нутаг Улиастын голоор 40-60 см цас орж, мал хотноосоо гарах боломжгүй болж, зам харгуй хаагдаж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх  холбоо тогтоох боломжгүй болоод байсан. Тэгвэл сумын онцгой комисс түргэн шуурхай арга хэмжээ авч зам харгуй нээх ажлыг шуурхай зохион байгуулсан байна. 

Үенч сумын засаг дарга Э.Уртнасангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх