М.Абужалел албан тушаал наймаалцаж ИТХ-ын даргад томилогдсон уу?

2022/12/07
М.Абужалел албан тушаал наймаалцаж ИТХ-ын даргад томилогдсон уу?

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг дарга А.Нурбекыг хуурамч дипломтой болохыг 3 шатны шүүх тогтоож түүнд 800.000 төгрөгний шийтгэл оногдуулж, 25 сая төгрөгийн цалингаа буцааж төлөх шийдвэрийг гаргасан ч өнөөдрийг хүртэл албан тушаалтайгаа зууралдсан хэвээр байна. А.Нурбек нь хуурамч диплом болохыг мэдсээр байж ашигласан учир түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн нэг дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Түүнийг гэмт хэрэг үйлдснийг монголын шүүх тогтоочихоод байхад өнөөдрийг хүртэл албан тушаалаас нь огцруулахгүй сумын иргэдийн хурлын хэсэг бүлэг төлөөлөгчид, ИТХ-ын дарга М.Абужалел болон аймгийн засаг дарга  Д.Бауыржан хамгаалсаар байна. Засаг дарга А.Нурбек нь хууль бус үйлдлээ хаацайлах гэж М.Абужалелийг ИТХ-ын даргын албан тушаалд томилж бусад төлөөлөгч нарт ямар нэгэн байдлаар нөлөөлж байна гэдгийг хэлэх хүн олон байна. М.Абужалелийн хувьд Ардчилсан намаас сонгогдсон юм. Гэсэн хэдий ч олонхи суудал авсан МАН яагаад ардчилсан намын төлөөлөгчийг ИТХ-ын даргаар сонгов гэдэг нь анхаарал татаж байна. М.Абужалел нь өөрөө албан тушаалд томилогдсон учир засаг дарга А.Нурбекын хууль бус үйлдлийг хаацайлж байна гэж харахаар байна. 

 

М.Абужалел албан тушаал наймаалцаж ИТХ-ын даргад томилогдсон уу?   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх