А.Азира шүүхийн шийдвэрийг илт гуйвуулж дүүгээ өмөөрөв.

2022/12/08
А.Азира шүүхийн шийдвэрийг илт гуйвуулж дүүгээ өмөөрөв.

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг дарга А.Нурбекийг хуурамч дипломтой болохыг 3 шатны шүүх тогтоож гэм буруутайд тооцсон. Гэтэл сумын ИТХ болон аймгийн засаг дарга Д.Бауыржан нар ажлаас нь огцруулахгүй хэвээр байна. Дэлүүн сумын ИТХ нь 27 төлөөлөгчтэй. Тэдний нэг нь засаг дарга А.Нурбекийн төрсөн эгч А.Азира юм. Тэгвэл түүний төрсөн дүү засаг дарга А.Нурбекийн хуурамч дипломын тухай төлөөлөгчийн байр суурийг нь сонсоход тэрээр хэлэхдээ шүүхийн шийдвэр дээр ажлаа үргэлжлүүлэн хийж болно гэсэн заалттай байгаа учир ажлаа хийж байгаа хэмээн хуулийг илт гуйвуулан худал ярив. Монгол улс хууль дүрэмтэй улс. Гэтэл хууль дүрэмгүй улсад амьдарч байгаа мэт дураараа дургих эрх хэнд ч байхгүй. 

А.Азира шүүхийн шийдвэрийг илт гуйвуулж дүүгээ өмөөрөв.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх