Зам тээврийн ноцтой осол гарчээ.

2022/12/20
Зам тээврийн ноцтой осол гарчээ.

Энэ сарын 17-ний өдөр буюу өнгөрсөн Бямба гарагт Дөрвийн газарт зам тээврийн ноцтой осол гарсан байна. Тодруулбал: Том оврын өвс ачсан чиргүүлтэй авто машины араас приус маркийн машин орсон байна. Приус машинд зорчиж явсан 3 зорчигчийн хоёр нь хүнд гэмтсэн байна. Азаар хүний амь нас эрсдээгүй байгаа юм.  Ослын газарт аврах ажиллагааны мэргэжлийн  баг бүрэлдэхүүн түргэн шуурхай ажиллаж яаралтай тусламж үзүүлжээ. Ослын шалтгаан нөхцлийг эцэслэн тогтоохоор мөрдөн байцаалтын ажлыг эхлүүлээд байгаа аж. Нэн ялангуяа жолооч нар авто машинаа зогсоохдоо хашлагатай замд хашлаганд шахаж зогсох, хашлагагүй замд зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсох, хэрэв чөлөөлөх боломжгүй бол ослын тэмдэг тавьж замын хөдөлгөөний дүрэм журмыг биелүүлж байхыг холбогдох салбарынхан анхаарууллаа.2022.12.20 

Зам тээврийн ноцтой осол гарчээ.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх