Ц.Ганданповрон: МАН-н залуучууд гудамны улс төр хийхнээ.

2022/12/23
Ц.Ганданповрон: МАН-н залуучууд гудамны улс төр хийхнээ.

Ховд аймгийн залуучуудын холбоо нүүрсний хулгай болон орон нутагт зарлагдаж байгаа үр дүнгүй төсөл тендерүүд, эргэн төлөгдөөгүй улсын төсвийн зээл гэх мэт хэд хэдэн асуудлаар төв талбайд жагсахаа мэдэгдээд байгаа. Тэгвэл Ховд хотын захирагч асан Ц.Ганданповрон өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Тэрээр Хошин шог цаашаа болохнээ. МАН-н залуучууд гудамны улс төр хийхнээ. Энэ аймгийн МАН-н хороонд дарга цэрэг гэж сахиулууд байна уу. МАН-н аймгийн ИТХ-н төлөөлөгчид нь хүртэл гудманд гархан ээ Дэлхийд байхгүй ПОП жүжиг шаахнээ. Амьд явбал олон юм үздэг юм байна. Улс төр хийх гэж байгаа бол нам дотроо хий залуучуудаа гэжээ. Түүнийг МАН-ын гишүүн гэдгийг Ховдчууд мэднэ.Гэсэн хэдий ч шударга бус зүйлтэй эвлэрдэггүй нэгэн. Сүүлийн үед нам гэж нялзахгүй, ялангуяа цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсээр байгаа. Тэгвэл энэ удаад намынхаа залуучуудад хандаж ийнхүү ширүүхэн жиргэжээ.

Ц.Ганданповрон: МАН-н залуучууд гудамны улс төр хийхнээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх