Архидан согтуурсан үедээ нөхрөө хутгалж хөнөөжээ.

2023/01/03
Архидан согтуурсан үедээ нөхрөө хутгалж хөнөөжээ.

Нэгдүгээр сарын 1-нд нөхрөө хөнөөсөн хоёр ч тохиолдол бүртгэгдэв.

Цагдаагийн байгууллагад энэ сарын 01-ний өдөр нөхрийгөө хутгалж, аминд нь хүрсэн хоёр хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 18:44 цагт “Хутгалуулсан хүн цус алдаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн аж. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хэргийг шалгахад 44 настай, эрэгтэй “Б”-г түүний эхнэр гэх 46 настай “Т” гэгч нь согтуурсан үедээ цээжин тус газарт нь нэг удаа хутгалж амийг нь хохироожээ.

Мөн өдрийн 07:49 цагт Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хутгалуулсан хүн ухаагүй байдалтай байна” гэх дуудлага бүртгэгдсэн байна. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хэргийг шалгахад 40 настай, эрэгтэй “Э”-г түүний эхнэр гэх 31 настай “Х” гэгч нь согтуурсан үедээ хутгалж амь насыг нь хохироожээ. Дээрх хоёр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй талаар ЦЕГ-аас мэдээллээ.

Эх сурвалж : Unuudur.mn
Бэлтгэсэн : Б.Мөнхсайхан

Архидан согтуурсан үедээ нөхрөө хутгалж хөнөөжээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх