Мянгад суманд өвөө нь хоёр сартай зээгээ хөнөөжээ.

2023/01/13
Мянгад суманд өвөө нь хоёр сартай зээгээ хөнөөжээ.

Хоёр сартай зээ охиноо "эцэггүй" хэмээн малын тэжээлээр дарж амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ.

Тодруулбал: Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэр Цагаан булан гэх газар энэ сарын 7-8-нд шилжих шөнө 53 настай иргэн Ц нь зээгээ малын тэжээлээр дарж амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй хэрэг үйлдэгджээ. Хэрэг үйлдэгдснээс хойш 2 хоногийн дараа үүнтэй холбоотой мэдээлэл цагдаагийн алба хаагчид ирсний дагуу Ховд аймаг дахь цагдаагийн газар эзэн холбогдогчийг тогтоож хэргийн газарт үзлэг шинжилгээ хийхэд зээгийнхээ амь насыг хөнөөгөөд булж нуусан нь тогтоогджээ. Уг хэргийг үйлдэх үйл явцыг тухайн гэр бүлийн гишүүд нь мэдэж байсан тухай албаны эх сурвалж мэдээллээ.  Талийгаач хүүхдийн ээж нь оюутан учир ийнхүү хүүхдээ төрүүлээд аав ээж дээрээ үлдээгээд явсан хойгуур нь ийм хэрэг үйлдэгдсэн байна. Мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна.

Мянгад суманд өвөө нь хоёр сартай зээгээ хөнөөжээ.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх