Малчин залуу Л.Гансүх “Тэшүүр”-ийн аймгийн аваргаас хос медаль хүртлээ.

2023/01/16
Малчин залуу Л.Гансүх “Тэшүүр”-ийн аймгийн аваргаас хос медаль хүртлээ.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Цогбадрахын ивээл дор Ховд аймгийн Дөргөн суманд өсвөр насанд хүрэгчдийн “Тэшүүр”-ийн аймгийн  аваргын тэмцээн өчигдөр буюу 2023.01.15-ний өдөр Дөргөн нууран дээр боллоо.Уг тэмцээн өсвөр үе, насанд хүрэгчид гэсэн ангилалаар явагдсан юм. Анх удаагаа зохион байгуулагдсан энэ тэмцээнд нийт 100 гаруй тэшүүрчид оролцож өрсөлдлөө. Тэгвэл Дөргөн сумын Аргалант багийн малчин залуу Л.Гансүх насанд хүрэгчдийн тэмцээнээс хос хүрэл медаль хүртлээ. Түүүний хувьд мал маллахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлж тэшүүрийн спортоор хичээллэж эхэлсэн байна. Томоохон уралдаан тэмцээнд оролцож байгаагүй түүний хувьд анх удаагаа аймгийн аваргын тэмцээнд оролцож  амжилт үзүүлсэндээ баяртай байна гэлээ.2023.01.16

Малчин залуу Л.Гансүх “Тэшүүр”-ийн аймгийн аваргаас хос медаль хүртлээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх