Ховд нутгийн хүү дэлхийн тамирчины лого брэндинг дизайныг бүтээжээ.

2023/01/17
Ховд нутгийн хүү дэлхийн тамирчины лого брэндинг дизайныг бүтээжээ.

Ховд аймгийн Дуут сумын уугуул Батаагийн Балжинням гэх энэ залуу дэлхийн тамирчины лого брэндинг дизайныг бүтээсэн байна. 

Асуулт: Юуны өмнө танд баяр хүргэе. Таныг Ховд нутгийнх гэж сонслоо. Та өөрийгөө танилцуулна уу?

Хариулт: Намайг Батаагийн Балжинням гэдэг. Би Ховд аймагт төрж өссөн, Ховдынх гэж хүмүүст хэлэх дуртай, төрөлх нутгаараа бахархдаг. 
Асуулт: Та дизайны чиглэлээр хэдэн жил ажиллаж байна вэ? Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

Хариулт: Би дизайны салбарт ажиллаад 5 жил болж байна нийтдээ 100 гаруй лого бүтээсэн. Надад хэзээ нэгэн цагт гадны том компанийн ажлыг авч хийнэ гэсэн мөрөөдөл гэх юмуу зүйл байсан, Харин энэ мөрөөдөл маань их хурдан биелчихлээ.

Асуулт: Эртнээс мөрөөдөж төлөвлөсөн зүйл нь эхнээсээ биелэлээ олжээ.Дэлхийн тамирчны лого брэндингийн ажлыг хийж гүйцэтгэж хүлээлгэх өгөх мөчид төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?

Хариулт: LA Lakers болон Golden State Warriors багуудтай NBA- ийн 2 удаагийн аварга авсан том тамирчины лого брэндингийн ажлыг хийсэн нь нэр төрийн хэрэг байлаа. Монголдоо ч том тамирчины ажлыг хийсэн ОУХ, Мастер Болортулга ахын брэндийг хийсэн энэ хавраас хүмүүст бүтээгдэхүүн болоод хүрч эхлэх байх, Би спортод дуртай хөлбөмбөг үзнэ, сагсанбөмбөг ч үзнэ. Манай компани Ховд нутгийн нэрээр нэрлэсэн Ховд хөлбөмбөгийн клубын хамтрагч спонсор байгууллага гэж явдаг. 
Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье. 

 

Ховд нутгийн хүү дэлхийн тамирчины лого брэндинг дизайныг бүтээжээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх