Өвөлжилт хүнд сумдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлнэ.

2023/01/25
Өвөлжилт хүнд сумдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлнэ.

ӨВӨЛЖИЛТ ХҮНДРЭЛТЭЙ БАЙГАА СУМДАД
ӨВС ТЭЖЭЭЛИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОНО

Аймгийн Онцгой Комисс хуралдаж өвөлжилт хүндрэлтэй байгаа сумдын малчдад өвс, тэжээл, хүнсний багц олгох тухай асуудлыг хэлэлцлээ.
Ховд аймгийн хэмжээнд нийт 11 суманд цас ихтэй байгаагийн улмаас өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна. Иймээс сумуудаас ирсэн хүсэлтийн дагуу нийт сумдад Улсын Онцгой Комиссоос олгосон өвс, тэжээлийн дэмжлэгийг үзүүлэхээр боллоо.
Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан болон холбогдох албаны төлөөллүүд Ховд аймагт ажиллах үеэрээ Улсын онцгой комиссоос манай аймагт 770 гаруй тн өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлсэн. Эдгээрийг эрсдлийн нөхцөл байдлын судалгааг үндэслэн 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчдад олгохоор шийдвэрлэлээ.
Цаашид өвөлжилт хүндэрвэл аймаг, сумын нөөцөөс дэмжлэг үзүүлэхээр эрсдлийг тооцоолж байна. Мөн отор нүүдлээр яваа болон хүнс тэжээлийн дэмжлэг шаардлагатай байгаа айл өрх, малчдад хүнсний багц олгохоор төлөвлөж үнэлгээ, судалгаа хийж байна.
Түүнчлэн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар нь дээр нь танилцаж, шаардагдах арга хэмжээ авах зорилгоор аймгийн Засаг дарга Э.Болормаа холбогдох албаны төлөөллүүдийн хамтаар зарим сумдад ажиллаж эхэллээ.

Өвөлжилт хүнд сумдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлнэ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх