З.Мэндсайхан аймгийн 17 сумын 9000 гаруй малчин өрхөд өвс тэжээлийн тусламж үзүүллээ.

2023/01/27
З.Мэндсайхан аймгийн 17 сумын 9000 гаруй малчин өрхөд өвс тэжээлийн тусламж үзүүллээ.

“МЭНДСАЙХАН САН”-ГААС ХОВД АЙМГИЙН 9000 МАЛЧИН ӨРХӨД 400 ТОНН 16000 ШУУДАЙ ТЭЖЭЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан З.Мэндсайхан өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч,

байгал цаг уурын хүндрэлийг эрэсдэл багатай даван туулахад дэм болгож Ховд аймгийн 16 сумын 9000 орчим малчин өрхөд “Мэндсайхан сан” -гаар дамжуулан 400 тонн 16000 шуудай тэжээлийн буцалтгүй тусламж үзүүллээ.

 

Энэ жил Ховд аймагт өвөлжилт хүндэрч Алтай, Үенч, Булган суманд их хэмжээний цас орж, хунгарласан хэсгээр цасны зузаан 1.2 метр орчимд хүрсэн. Чандмань, Дөргөн, Эрдэнэбүрэн, Ховд, Цэцэг, Дарви сумдад харын зудтай байна. Өвөлжилтийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед Ховд аймгийн Мянгад сумын харьяат З.Мэндсайхан хувийнхаа зүгээс нийт 400 тонн 16000 шуудай тэжээлийг малчдадаа хүргүүлж байгаа нь цагаа олсон дэмжлэг болж байна.

Тэжээл ачсан машинууд өнөөдөр аймгийн төвөөс сумд руу хөдөлж байна.

 

✓ Алтай суманд 30 тонн, 1200 шуудай

✓ Булган суманд 40 тонн, 1600 шуудай

✓ Буянт суманд 20 тонн, 800 шуудай

✓ Дарви суманд 20 тонн, 800 шуудай

✓ Дуут суманд 15 тонн, 600 шуудай

✓ Дөргөн суманд 20 тонн, 800 шуудай

✓ Зэрэг суманд 25 тонн, 1000 шуудай

✓ Манхан суманд 20 тонн, 800 шуудай

✓ Мөнххайрхан суманд 15 тонн, 600 шуудай

✓ Мөст суманд 25 тонн 1000 шуудай

✓ Мянгад суманд 30 тонн, 1200 шуудай

✓ Ховд суманд 20 тонн, 800 шуудай

✓ Цэцэг суманд 15 тонн, 600 шуудай

✓ Үенч суманд 30 тонн, 1200 шуудай

✓ Чандмань суманд 25 тонн, 1000 шуудай

✓ Эрдэнэбүрэн суманд 25 тонн, 1000 шуудай тус бүрт хүргэгдэн очих юм.

Тэрбээр өвлийг мэнд сайхан давахыг уриалж, ийнхүү малчин түмэндээ том тус дэм хүргэлээ.

 

#Өвлийг_Мэнд_Сайхан_Давцгаая

З.Мэндсайхан аймгийн 17 сумын 9000 гаруй малчин өрхөд өвс тэжээлийн тусламж үзүүллээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх