О.Лхагва-Эрдэнэ: Над дээр 70 сая төгрөг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарчихсан байгаа.

2023/01/30
О.Лхагва-Эрдэнэ: Над дээр 70 сая төгрөг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарчихсан байгаа.

“Баялаг Буянт” ХХК нь 2011 оны 02 дугаар сарын 16-ний өдөр 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж улсын бүртгэлийн гэрчилгээгээ авч байжээ. Тухайлбал: Жудайн Бямбаа, Тогтохын Жаргалсайхан, Бямбаагийн Цагаанбаатар, Жамъяндагвын Ганболд, Батхүүгийн Хатанзориг, Дамдинсүрэнгийн Гантулга, Очироогийн Лхагва-Эрдэнэ нар юм. Тухайн үед тус ХХК-ийг үүсгэн байгуулсан 7 гишүүний нэг нь гаалийн гэгддэг Ховд аймгийн Булган сум дахь гаалийн газрын дарга О.Лхагва-Эрдэнэ. Тэрээр гаалийн даргаар он удаан жил ажиллаж байгаа нэгэн. Тухайн үед О.Лхагва-Эрдэнэ нь уг ХХК-ийн 14.29 хувийг эзэмшдэг байлаа. Тус компани байгуулагдаад ердөө 6 сар гарантай хугацааны дараа орон нутагт хүнсний ногоо даршлах, эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах  үйлдвэр байгуулна хэмээн 490 сая төгрөгийн хүүгүй зээлийг 4 жилийн хугацаатай авсан байдаг.

Тухайн үед  ХХААХҮ-ийн яамны сайдын 2011 оны А дроб 08-р тушаалаар  орон нутагт эрхийг нь шилжүүлснээр 2011 оны 09-р сарын 09-ны өдөр  ХХААЖДҮГ-ын даргаар ажиллаж байсан Г.Гончигсүрэн, “Баялаг Буянт” ХХК-ийн захирал Т.Жаргалсайхантай  зээлийн гэрээг үзэглэж 490 сая төгрөгийн зээлийг орон нутгийн төсвөөр дамжуулан олгосон нь баримтуудаар нотлогддог. Харин

“Баялаг Буянт” ХХК 2016 оны 10-р сард зээлээ бүрэн төлж төсвийг хохиролгүй болгох ёстой байлаа.

Гэтэл тус компани  зээл авснаасаа хойш нэг ч төгрөг эргэн төлөлгүй 5 жил болсныг манай сайт эрэн сурвалжилж ил болгосон.

“Баялаг Буянт” ХХК-ийн  зээлийн эргэн төлөлтийн үндсэн график 2016 оны 10-р сард төлөгдөхөөр байсан.

Тухайлбал: 2012-2013 онд 30 сая төгрөг,  2013-2014 онд 130 сая төгрөг, 2014-2015 онд 130 сая төгрөг, 2015-2016 онд 200 сая төгрөгийг төлж барагдуулахаар байлаа. Графикийн дагуу 2016 онд зээлээ бүрэн төлж дуусгах ёстой байв. Тэгвэл зээлээ хэзээ төлж барагдуулаа талаар О.Лхагва-Эрдэнээс тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:Хувь эзэмшигчдээр зээл төлүүлэх шүүхийн шийдвэр гарчихсан. Зээл төлүүлэх үйл ажиллагаа процессийн  дагуу явагдаж байгаа. Над дээр 70 сая төгрөг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарчихсан байгаа гэх тайлбарыг өглөө. Чухам хэзээ зээлээ төлж барагдуулахыг эргэн мэдээлэх болно. Дэлгэрэнгүй мэдээллийг видео бичлэгээс үзнэ үү. 2023.01.30

О.Лхагва-Эрдэнэ: Над дээр 70 сая төгрөг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарчихсан байгаа.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх