Намайг 4 охин турбогоор цохисон гэж талийгаач охин ээждээ хэлж байжээ.

2023/02/06
Намайг 4 охин турбогоор цохисон гэж талийгаач охин ээждээ хэлж байжээ.

Үе тэнгийн хүүхдүүддээ зодуулж 15 настай охин амь насаа алдлаа гэх асуудлаар талийгаач охины ар гэр мэдээлэл хийлээ. Талийгаач охин өмнө нь ЕБ-ын 6 дугаар сургуульд суралцаж байгаад Насан туршийн боловсролын төв рүү шилжин ирж суралцжээ. Тэрээр 2023.01.12-ний өдөр ЕБ-ын 2 дугаар сургуулийн ойр орчимд явж байгаад 4 охинд зодуулсан тухайгаа төрсөн ээждээ болон үеэл найздаа хэлж байжээ. Нас бардаг өдрөө ээжтэйгээ хөтлөлцөөд эмнэлэгийн хаалгаар орохдоо ээжийгээ татаж үнсээд, ээжээ намайг Хөгжил Политехник коллежийн 4 охин турбогоор цохисон. Миний толгой дотор нэг зүйл дүүжлэгдээд хүчтэй өвдөж, байна, нэг талын хөл гар мэдээгүй болоод байна гэх мэт мэдээллийг хэлж зовиурлаж байсан гэв. Мөн өнгөрсөн хугацаанд талийгаач эмчид үзүүлэхээр эмнэлэгт удаа дараа очсон ч бие чинь зүгээр байна хэмээн олон удаа буцааж эцэст нь охин минь амь нас алдлаа, эмнэлэгийн байгууллагад гомдолтой байна хэмээн түүний ээж ярив.2023.02.06

Намайг 4 охин турбогоор цохисон гэж талийгаач охин ээждээ хэлж байжээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх