Талийгаач охины хэргийг түүний гэр бүлийн хамаарал бүхий Ж гэгч үйлджээ.

2023/02/11
Талийгаач охины хэргийг түүний гэр бүлийн хамаарал бүхий Ж гэгч үйлджээ.

Ховд аймагт амиа алдсан 15 настай охинтой холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр "Энэ сарын 29-ны өдөр Ховд аймагт 15 настай охины толгой хэсэгт нь төмөр хоолойгоор цохиж хүнд гэмтээсний улмаас нас барсан гэх мэдээлэл гарсан. Уг хэрэгтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улмаар шалгалтын явцад охиныг үе тэнгийнхэн нь охид гэмтээгээгүй гэдэг нь тогтоогдсон. Уг хэргийг хохирогч охины гэр бүлийн хамаарал бүхий иргэн Ж гэгч үйлдсэн байна. Тиймээс Ж-д ЭХТА-ын 10.1-1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хойшлуулшгүйгээр 48 цаг баривчлаад, таслан сэргийлэх авах саналаа хүргүүлсэн. Түүнчлэн хэргийн явцад яллагдагч "Ж" гэгч нь гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор үгсэн тохиролцож хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан, худал мэдээлэл тарааж мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан байна" гэлээ.

Талийгаач охины хэргийг түүний гэр бүлийн хамаарал бүхий Ж гэгч үйлджээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх