Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.

2023/02/20
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.

XVII жарны харагчин туулай жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрыг 2023 оны 02 дугаар сарын 20-ний өдрөөс 02 дугаар сарын 24-ны өдрийг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

 

Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан ажлын хариуцлага, сахилга, ёс зүйг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Алтанбадралт анги, салбар нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх