Б.Дүгэржав Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 5 сая төгрөг амлаад мурьжээ.

2023/02/25
Б.Дүгэржав Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 5 сая төгрөг амлаад мурьжээ.

U22 Ази тивийн аварга  шалгаруулах боксийн тэмцээн Узбекстаны нийслэл Ташкент хотод 2022 оны 01 сарын 15- 22-ний өдрүүдэд болсон билээ. Тус тэмцээнд Ховд аймгийн  биеийн тамир спорт хорооны тамирчин Баярхүүгийн Буяндалай амжилттай оролцож  хүрэл медаль хүртсэн юм. Тухайн үед Ховд аймгийн засаг даргаар ажиллаж байсан Б.Дүгэржав түүнийг хүлээн авч хүндэтгэл үзүүлж 5.000.000 сая төгрөгөөр шагнаж байна хэмээн батламж гардуулсан ч хоосон амлалтнаас цаашгүй попрол болж хувирсан нь харамсалтай. Ховд аймаг  "АВАРГА" хөтөлбөрийг баталсан байдаг. Уг хөтөлбөр нь спортыг дэмжих, аймгийн уугуул орон нутгаас төрөн гарсан тамирчин улсын аварга болон ази тивийн дэлхийн олимпоос амжилт гаргасан тамирчдад мөнгөн шагнал олгох журамтай. Тухайн үед U22 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Баярхүүгийн Буяндалай дасгалжуулагч багш А.Магсаржавын хамт оролцоод ирсэн. Тэр үед аймгийн засаг дарга асан Б.Дүгэржав тамирчин Б.Буяндалайд 5 сая, дасгалжуулагч багш А.Магсаржавд 2.5 сая төгрөг өгнө хэмээн батламж гардуулаад одоог хүртэл өгөлгүй он дамжин иржээ. 

Б.Дүгэржав Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 5 сая төгрөг амлаад мурьжээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх