Засгийн газраас дараах шийдвэрүүдийг гаргажээ.

2023/03/01
Засгийн газраас дараах шийдвэрүүдийг гаргажээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ "Монгол Улсын Ерөнхий сайд хоёрдугаар сарын 12-17-ны өдрүүдэд БНСУ-ын Ерөнхий сайдын урилгаар албан ёсны айлчлалыг амжилттай хийж дуусгалаа.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаан БНСУ, Монгол Улсын хооронд хэлэлцэгдэж, яриа хэлэлцээрийн түвшинд явж байсан 11 төрлийн ажил албан ёсоор албажсан. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 20 жилийн хугацаан яригдсан бүх зүйл албан ажил болсон үр дүнтэй айлчлал байсан. Энэ хүрээнд хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийг эхлүүлэх шийдэлд хүрсэн. Мөн БНСУ, Монгол Улсын хооронд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь Монголоос БНСУ-д ажиллаж, хөдөлмөр эрхэлж байгаа ард иргэд болон хөрөнгө оруулалт хийсэн бизнесийн байгууллагын эрх ашгийг хамгаалах чиглэлд Солонгосын талд тавигдаж байна. Солонгосын талаас Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа хөдөлмөр эрхэлж байгаа ард иргэдийг эрх ашгийг хамгаалах чиглэлд энэхүү гэрээгээр хамтран ажиллана. Хөрөнгө оруулагчдын зүгээс хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчныг тодорхой болгооч гэдэг. Иймээс эрх зүйн орчныг тодорхой болгоно.

Газрын ховор элементийн судалгааны хамтарсан төв байгуулахаар санамж бичигт гарын үсэг зурагдсан. Газрын ховор элемент бол Монгол Улсын байгалийн баялгийн ихээхэн нөөц гэж Засгийн газар, уул уурхайн судлаачид үздэг. Энэ утгаараа газрын ховор элементийн салбарыг эргэлтэд оруулах, улс орны хөгжил, эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг салбар болгохын төлөө зорин ажиллаж байна. Цаашлаад Япон, АНУ, Герман, Франц зэрэг улсуудтай энэ чиглэлд яриа хэлэлцээрүүдээ баталгаажуулахад төвлөрч ажиллана" гэлээ. 

Эх сурвалж: Ikon.mn

Засгийн газраас дараах шийдвэрүүдийг гаргажээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх