30 мянган төгрөгний бензин хийлгүүлсэн цагдаа шүүхээс 10 сая төгрөгний торгуулийн ял авчээ.

2023/03/16
30 мянган төгрөгний бензин хийлгүүлсэн цагдаа шүүхээс 10 сая төгрөгний торгуулийн ял авчээ.

Ховд аймгийн Дарви сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байсан цагдаагийн дэд ахлагч Т.Адьяатамир манай сайтад хандлаа. Тухайн үед тус сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байхдаа “Суварга хайрхан” гэх дэлгүүр архи согтууруулах ундаа зардаггүй өдөр зарж байсан зөрчлийг илрүүлсэн байна. Үүний дараагаар буюу 2 хоногийн дараа цагдаа залуу торгуулийн хуудас бичиж өгөхөөр тухайн дэлгүүр дээр ирж дэлгүүрийн эзэн Х-тэй уулзсан байдаг. Дэлгүүрийн эзэн Х нь цагдаагийн алба хаагч Т.Адьяатамирт бэлнээр 50.000 төгрөг өгөөд, мөн 30.000 төгрөгний бензийн хийж өгье гээд ШТС-руу явсан байна. Ингээд бензин хийж өгчихөөд цагдаа надаас авилга авсан гэж цагдаагийн алба хаагчийг цагдаад өгчээ. Тус асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж цагдаа залууд шүүх 10 сая төгрөгний торгууль оногдуулж, төрийн албанд 3 жил ажиллахгүй байхаар шийдвэрлэжээ. Энэ асуудлаар түүнтэй ярилцсан ярилцлагыг тун удахгүй хүргэнэ.

30 мянган төгрөгний бензин хийлгүүлсэн цагдаа шүүхээс 10 сая төгрөгний торгуулийн ял авчээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх