цагдаагийн ахлагч Э.Ууганцоожоор ахлуулсан баг эрлийг амжилттай зохион байгуулжээ.

2023/05/07
цагдаагийн ахлагч Э.Ууганцоожоор ахлуулсан баг эрлийг амжилттай зохион байгуулжээ.

Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн хашаагийн ойм гэх газар байх иргэн Б-ийн гэрээс иргэн А, Б, Б, Ж нарын 4 иргэн 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 10:00 цагийн үед тус сумын төвийн чиглэлд гарч яваад их хэмжээний орсон цасанд боогдож, холбоо тасарчээ.
Дээрх иргэдийг эрэн хайх ажлыг зохион байгуулж, Ховд аймгийн Дуут сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Э.Ууганцоожоор ахлуулсан тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтан Б.Баяндалай, Э.Хишигтөмөр, “Эрчим” Цахилгааны түгээх станцын ажилтан Б.Буяннэмэх нарын эрлийн баг халуун цай, хоол авч, өндөр уулан дундуур 6 км газар 1 метр хүртэл цастай газраар явганаар явж, 4 иргэнийг маргааш өдөр нь буюу 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр эсэн мэнд олжээ.
Сураггүй алга болсон иргэдийг анх олоход Дуут сумын төвөөс 45 км зайд орших Цагаан хуст гэх газарт уулан дунд бүтэн нэг хоног цасанд боогдсон байдалтай байсан байна.
Эрлийн багаас аймгийн Онцгой байдлын газрын аврах баг очих хүртэл цасанд боогдсон дээрх иргэдэд авч очсон халуун цай, хоолоо өгч, анхны тусламж үзүүлжээ.

цагдаагийн ахлагч Э.Ууганцоожоор ахлуулсан баг эрлийг амжилттай зохион байгуулжээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх