Малаа олноор нь үхүүлж буй иргэд уйл байна.

2023/05/10
Малаа олноор нь үхүүлж буй иргэд уйл байна.

Манай сурвалжлах баг Ховд аймгийн Дуут суманд ажиллаад ирлээ. Нөхцөл байдал маш хүнд байна. 6 өдөр үргэлжлэн орсон цас малчдыг өвч тэжээлийн хомсдолд оруулж, айл өрхүүд цасанд боогдож, зам даваа хаагдаж, мнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэх мэт хүндрэлүүд гарч байна. Мал идэх өвсгүй учир нэгнийхээ ноосыг зулгаан идэж хотон дотроо олноороо үхэж байгаа талаар малчид ярьж байна. Мөн сум орон нутгийн дарга нар нь ажил хийхгүй, удирдан зохион байгуулалт муу, сум орон нутаг эзэнгүйдсэн талаар иргэд нь ярив. Энэ сарын 14-15-нд дахин цас орох төлөвтэй байгаа талаар албаны хүмүүс онцоллоо. Өнөөдөр тус суманд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа ажиллаж цаг үеийн нөхцөл байдалтай танилцлаа. Малаа үхүүлж бухимдсан малчид нулимстай угтав. Тус суманд ОБГ, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагчид зам харгуй гаргах зэргээр малчдад туслан ажиллаж байгаа юм байна. 

Малаа олноор нь үхүүлж буй иргэд уйл байна.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх