Б.Баярсүх: Засаг дарга миний хүсэлтийг ТАЗ-д хүргүүлчихсэн байгаа.

2023/05/12
Б.Баярсүх: Засаг дарга миний хүсэлтийг ТАЗ-д хүргүүлчихсэн байгаа.

Ховд аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Д.Энхболд ажлаа өгөөд 7 сар орчим хугацаа өнгөрч байна. Түүний оронд ЗДТГ-ын ХОХБТХ-ийн даргаар ажиллаж байсан Б.Баярсүхийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм. Харин хуулийн хугацаанд тусгай шалгалтыг зарлаж жинхэнэ орон тоог зарлах ёстой ч хагас жил гарантай хугацаа өнгөрчихөөд байхад төрийн албаны тухай хууль тогтоомж Ховд аймагт хэрэгжихгүй байгаагийн тод жишээг эндээс харж болохоор байна. Энэ асуудлаар Б.Баярсүх даргаас манай сайтын сурвалжлах баг хэд хэдэн удаа тодруулж байгаа ч засаг дарга миний хүсэлтийг өгчихсөн байгаа гэдэг ганц хариултаар халхавч хийж албан тушаалтайгаа зууралдсаар байгаа нь анхаарал татаж байна. 

Б.Баярсүх: Засаг дарга миний хүсэлтийг ТАЗ-д хүргүүлчихсэн байгаа.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх