Ш.Адьшаа: Ховдын нисэх онгоцны буудлыг лоббидож хувьчилж авах гэж байна.

2023/05/12
Ш.Адьшаа: Ховдын нисэх онгоцны буудлыг лоббидож хувьчилж авах гэж байна.

Дотоодын нислэгийн компаниудыг гурван төрлийн нөат-аас чөлөөлөх асуудал УИХ-ын чуулган дээр яригдсан. 
Уг асуудлыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа эсэргүүцлээ гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор түүнээс тодрууллаа. Тэрээр хэлэхдээ онг
оцны тийзийн үнийг буулгахын тулд татаас өгье л гэж би хэлсэн. Түүнээс биш эсэргүүцээгүй. Ховдын онгоцны нисэх буудлыг хувьчилж авах асуудлыг хүртэл ярьж лобби  эхлүүлж, ядарсан ард түмний зовлонгоор тоглосонд нь дургүйцсэн.  Баруун бүсийнхэн бараа, бензин шатахууны үнийн дарамт, иргэний нисэхийн байгууллагуудын увиагүй байдал зэрэгт туйлдаж байна. Туйлдсан ард түмний зовлон дээр тоглолт хийсэн. Нэн ялангуяа онгоцны үнийн тийзийг буулгахын тулд улсын төсвөөс татаас өгье л гэж хэлсэн. Аялал жуулчлалын хууль орж ирж байхад НӨАТ-ын татварыг хоёрхон компанид зориулж чөлөөлье гэх асуудлыг оруулж ирсэн хэмээв. Дэлгэрэнгүй мэдээллийг видео бичлэгээс үзнэ үү.2023.05.12 

Ш.Адьшаа: Ховдын нисэх онгоцны буудлыг лоббидож хувьчилж авах гэж байна.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх