Ховд аймгийн Жаргалант суманд гэмт хэргийн гаралт өмнөх жилийн мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна.

2023/05/16
Ховд аймгийн Жаргалант суманд  гэмт хэргийн гаралт өмнөх жилийн мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна.

 

Ховд аймгийн хэмжээнд 2023 оны эхний 4 сард гэмт хэрэг, зөрчлийн 1202 гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 280 буюу 23.2 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 922 буюу 76.7 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна.

Энэ оны эхний 4 сарын байдлаар нийт 209 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 18.8 хувиар, 10833 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 22.9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Бүртгэгдсэн гэмт хэргээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 12.1 хувь, хулгайлах 31.8 хувь, мал хулгайлах 8.3 хувь, алдаатай гүйлгээ, андуурсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших 2.2 дахин, хөрөнгө завших гэмт хэрэг 3.5 дахин өссөн.

Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэрэг 66.6, залилах гэмт хэрэг 2.5, хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 40 хувиар тус тус буурсан байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэлтэйгээр 68 гэмт хэрэг үйлдэгдэж, гэмт хэргийн улмаас 5 хүн нас барж, 81 хүн гэмтсэн байна.

Иймд иргэд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлж, бүрэн бүтэн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, цахим орчин дахь хувийн мэдээллийнхээ нууцлал, аюулгүй байдлыг хангаж, фэйсбүүк хаяг, интернет банкны нууц үгийг тогтмол шинэчлэх, баталгаагүй зар сурталчилгаа, нягтлаагүй хуурамч хаягнаас илгээсэн аливаа мэдээлэлд хууртагдах, цахим орчинд явагдаж буй мөрийтэй тоглоом, сүлжээний бизнест итгэж, мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Ховд аймгийн Жаргалант суманд гэмт хэргийн гаралт өмнөх жилийн мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх