МоЭнКо ХХК МУ-ын шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарчээ.

2023/05/19
МоЭнКо ХХК МУ-ын шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарчээ.

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим  хамтран ТОП-100 ААН-ийг эрэмбэлэн, алдаршуулдаг хүндэтгэлийн үйл ажиллагааг 22 дахь жилдээ зохион байгууллаа.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил дэх оролцооны үзүүлэлтээрээ МоЭнКо ХХК зургаан жил дараалан ТОП-100 ААН-ийн нэгээр шалгарч байгаа бөгөөд өнгөрсөн оны татвар төлөлтийн үзүүлэлтээр наймдугаарт бичигдсэн байна. 

Монгол Улсын 2022 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулах ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, онцлох 25 ААН-ийн удирлагуудад цом гардуулав. Тэрээр хэлэхдээ, "2020 онд хасах 4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсч, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5000 ам долларт хүрч, улсын төсөв 1.1 их наядаар даван биелж, валютын нөөц 3.7 тэрбум ам.долларт хүрч ханш тогтворжиж, төлбөрийн тэнцэл эерэг гарч, экспорт цар тахлын өмнөх түвшинд хүрлээ. Нэн эгзэгтэй цаг үеийн ачааны хүндийг нуруундаа үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан Та бүхэндээ Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэв.

ТОП-100 ААН-ийн эрэмбийг тооцохдоо 51 ба түүнээс дээш хувь нь хувийн өмчит аж ахуйн нэгжүүдийн мэдээлэлд үндэслэн эрэмбэлсэн бөгөөд МоЭнКо ХХК энэ эрэмбийн 12 дугаарт, Уул уурхайн салбарын аж ахуй нэгжүүдийн дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн юм. 

МоЭнКо ХХК МУ-ын шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарчээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх