Т.Шинэбаяр: Уул уурхайн компаниуд ажилчидаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж байх шаардлагатай байна.

2023/05/24
Т.Шинэбаяр: Уул уурхайн компаниуд ажилчидаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж байх шаардлагатай байна.

Монгол улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор Т.Шинэбаяр эмчийн үүсгэн байгуулсан "Ач заяа" эмнэлэг МоЭнКо ХХК-тай сүүлийн 10-аад жил эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтарч ажилласаар иржээ. Үүний үр дүнд тус уурхайн ажилчдын дунд ялангуяа ходоодны архаг үрэвсэл буурсан байна. Тэрээр хэлэхдээ тус компани ажилчидаа ажилд авахаас өмнө эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулж чаддаг хариуцлагатай компани хэмээн онцлов. Мөн уул уурхай, хүнд үйлдвэрийн компаниуд цаашид ажилчдынхаа эрүүл мэндэд онцгойлон анхаарч, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулж байх нь чухал гэдгийг зөвлөв.

Т.Шинэбаяр: Уул уурхайн компаниуд ажилчидаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж байх шаардлагатай байна.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх