13 настай хүү малаа хариулж яваад сураггүй алга болжээ.

2023/05/26
13 настай хүү малаа хариулж яваад сураггүй алга болжээ.

Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн Хар ус нуур гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ 05.25-ны өдрийн 16:00 цагийн орчим бага насны хүүхэд малаа хариулж яваад сураггүй алга болжээ. Унаж явсан морь нь адуундаа гүйж ирсэн тухай дуудлагыг 05.26-ны өдөр холбогдох байгууллага хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй нь хамтран малчин Д /13 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар хүүхэд олдоогүй байна. 

13 настай хүү малаа хариулж яваад сураггүй алга болжээ.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх