Малаа хариулж яваад алга болсон 13 настай хүү олдоогүй байна.

2023/05/27
Малаа хариулж яваад алга болсон 13 настай хүү олдоогүй байна.

Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн нутгаас 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр  13 настай, эрэгтэй Н алга боллоо гэх мэдээллийн дагуу сумын тамгын газар, цагдаа, онцгой байдлын газар, нутгийн иргэд нийлсэн 40 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг эрлийн ажиллагааг 2 дахь өдрөө зохион байгуулж байна. "Хар ус" нуурын орчим Олгой, Хирс арлуудад эрлийн ажиллагааг Онцгой байдлын 20 алба хаагч, гэр бүл, нутгийн иргэд 15, цагдаагийн 5 алба хаагчид ажиллаж байна. Цагдаагийн газраас дэд дарга Ц.Булганбаатараар ахлуулсан эрлийн баг ажиллаж байгаа бол Ховд аймгийн Онцгой байдлын газраас дрон, усан завь ашиглаж байна. Намаг ихтэй байгаа учир эрэл хийхэд хүндрэлтэй байгаа гэнэ. Өнөөдөр нэмэлтээр Ховд аймгийн Манхан сумын онцгой байдлын салбараас хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Эрлийн ажиллагаа зохион байгуулж байгаа алба хаагч нарын хоол, цай, хонох асуудал хүндрэлтэй байгаа юм байна.

Малаа хариулж яваад алга болсон 13 настай хүү олдоогүй байна.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх