13 настай хүү Б.Нямдаваа: Хулсан дотор 2 хонохдоо маш их айж, даарсан бас өлссөн. Ам их цангаж байсан.

2023/05/28
13 настай хүү Б.Нямдаваа: Хулсан дотор 2 хонохдоо маш их айж, даарсан бас өлссөн. Ам их цангаж байсан.

Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн нутгаас 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр  13 настай, эрэгтэй Н алга боллоо гэх мэдээллийн дагуу сумын тамгын газар, цагдаа, онцгой байдлын газар, нутгийн иргэд нийлсэн 40 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг эрлийн ажиллагааг 3 өдөр зохион байгуулсан юм. Тэгвэл сураггүй алга болсон 13 настай хүү аймгийн төвөөс 45 орчим км Булангийн овоо орчмоос замын машинд дайгдаад 2023.05.28-ны шөнийн 01:20 цагийн үед аймгийн төвд ирсэн байсныг эсэн мэнд олсон. Манай сайтын сурвалжлах баг хүүг олж уулзлаа. Тэрээр хэлэхдээ 2 хоног хулсан дотор хоносон, маш их даарч, айсан. Аав ээж дүүгээ их санасан, хурдхан л гэрээ олоод оччих юмсан гэж бодсон хэмээн нулимс асгарууллаа. Дэлгэрэнгүй сурвалжлагыг тун удахгүй хүргэнэ. 2023.05.28

13 настай хүү Б.Нямдаваа: Хулсан дотор 2 хонохдоо маш их айж, даарсан бас өлссөн. Ам их цангаж байсан.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх