Г.Чойжамц: Баатархайрхан уул бол талын улаан гэж нэрлэгдсээр ирсэн энэ нутгийн сүр сүлд нь юм.

2023/05/29
Г.Чойжамц: Баатархайрхан уул бол талын улаан гэж нэрлэгдсээр ирсэн энэ нутгийн сүр сүлд нь юм.

Өнөөдөр Ховдчууд Баатархайрхан уулаа тахилаа. Ховд хотыг манжийн дарлалаас чөлөөлөх байлдаанд Хатанбаатар, Магсаржав, манлайбаатар Дамдинсүрэнгийн толгойлсон цэрэг Баатархайрхан уулын хойно байрлаж бүх тактикыг боловсруулж байсан түүхтэй юм байна. Баатархайрхан уулын тахилга, 1000 ээжийн цацал өргөх ёслол өнөөдөр боллоо. Тахилгын зан үйлд Гандантэгчэнлин хийдийн хамба лам Г.Чойжамц болон баруун 5 аймгийн лам хуваргууд, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, аймаг орон нутгийн удирдлагууд, ард иргэд оролцлоо.Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн хамба лам Г.Чойжамц гуайгаас уул овоо, од эрхэсийг тахих нь хэрхэн ач холбогдолтой, бурханы номд яаж айлдсан байдаг талаар тодрууллаа. Тэрээр хэлэхдээ Баатархайрхан уул бол талын улаан гэж нэрлэгдэж ирсэн энэ нутгийн сүр сүлд болсон газар байж, бурханы шашины ёсоор 400-500 жилийн турш тахиж ирсэн, дунд нэгэн үед жаахан тасалдаад шинэ үед тахилга нь эхэлж байна. Уул овоо тахих нь монголчуудын уламжлал соёл юм. 

 

 

2023.05.29

Г.Чойжамц: Баатархайрхан уул бол талын улаан гэж нэрлэгдсээр ирсэн энэ нутгийн сүр сүлд нь юм.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх