Өнөөдрийн онч үгс

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Баянмөнх: Энэ захиргааны гээрээгээ боловсронгуй болгоё. Худалдан авахтай холбоотой гэрээгээ боловсронгуй болгоогүйгээс үүдээд хөрөнгө оруулалтын ажлууд шүүх дээр очдог. Шүүхийн процесс уддаг. Эндээс улбаалаад энэ ажлууд уддаг, гацдаг. Ер нь ажиглаад байхад бүх ажил муу муухай болчихсон юм биш шүү битгий тэгж ойлгоорой. Энэ жил хийгдэж байгаа өнгөрсөн жил тавигдсан ажлууд сайн явж байгаа. Цахилгаан дамжуулах шугам, шинэ суурьшлын бүс дээр ашиглалтад орж байгаа барилгууд гээд сайн жишээ байна. Эдгээр нь төлөвлөлт сайн хийгдсэн. Захиргааны гэрээ сайн хийгдсэн. Асуудалгүй ажлцд байна. Бусад ажлууд нь худалдан авах ажиллагаа муу байна. Энэ дутуу хийгдсэн ажлуудыг ангилж гаргаж ирээд хуулийн хэмжээнд арга хэмжээ авч ажиллаарай. Хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрийн хүрээнд "Ховддоо өнгө нэмье" аяныг хийсэн. Сайн дурын байгууллагууд санаачлаад хийгээд байхад төрийн байгууллагууд огт ажилладаггүй. Ийм зөрчил дутагдлуудыг анхаарч ажиллаарай. Гаргасан санал санаачлагыг дэмжиж төрөөс оролцоогоо нэмэгдүүлээрэй.

Улсын их баяр наадмаар тав хоног амардаг хуультай. Тэгвэл Багануур дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж буй ус түгээх цэгүүд дээрх хувиараар ажиллахаар болсныг "Багануур ус" ОНӨААТҮГ-с мэдээллэжээ. 

Өнөөдөр аймгийн ИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаан болж байна. Хурлын зарим асуудлуудтай холбоотой төлөөлөгчид саналаа хэлж байна. Тэгвэл Ардчилсан намаас сонгогдсон Э.Уртнасан төлөөлөгч Г.Пүрэвганди даргад хандаж хэлэхдээ Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, бодлогоор хангаж ажиллаж чадахгүй байна. Хурлын дарга та 8 жилийн хугацаанд өөрийгөө бодож ард нь үлдээд олон засаг даргын нүүр үзэж байна. ИТХ-ын Зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, ажиллаж чадахгүй байна гэж үзэж байна.
Ашиг сонирхол, амин хувиа хичээсэн энэ ёс зүйгүй үйлдлээ хэзээ зогсоох вэ? Одоо болох юм бишүү. Хэмээн асуулт, саналаа хэллээ.Мөн  ИТХ-ын тайлан мэдээг хангалтгүй гэж үзэж байгаа учраас төлөөлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд Хурлын даргын бүрэн эрхийг хэлэлцэх саналтай байна гэв.