Өнөөдрийн онч үгс

Өнөөдөр аймгийн ИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаан болж байна. Хурлын үеэр төлөөлөгчид хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой саналуудаа хэлж байна. Тэгвэл аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Цогбадрах хэлэхдээ Ховд аймгийн ард иргэд тав тухгүй орчинд зутруухан амьдарч байна. Хогны асуудал нь дуусахгүй. байр сууц нь халаалтгүй, энэ 4 жил дууслаа. Энэ асуудалд анхаарлаа хандуулж шийдэх шаардлагатай байна хэмээв. 

Т.Баяртогтох: ИТХ-ын тайлан илтгэлийг сонслоо. Төлөөлөгчийн хэлсэн саналыг хэлэлцээчээ. Энэ амгийн ГХУСАЗСЗ-д жил бүр мөнгө тавьдаг. Үр дүн алга байна. Сөрөг хүчнийхээ үгийг сонсдоггүй, тайлангийн хүрсэн үр дүн, биелэлт байхгүй байна. Ийм учраас ИТХ-ын даргад итгэл үзүүдэх эсэх асуудал дээр санал хурааж өгнө үү? гэсэн саналтай байна.

Өнөөдөр аймгийн ИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаан болж байна. Хурлын зарим асуудлуудтай холбоотой төлөөлөгчид саналаа хэлж байна. Тэгвэл Ардчилсан намаас сонгогдсон Э.Уртнасан төлөөлөгч Г.Пүрэвганди даргад хандаж хэлэхдээ Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, бодлогоор хангаж ажиллаж чадахгүй байна. Хурлын дарга та 8 жилийн хугацаанд өөрийгөө бодож ард нь үлдээд олон засаг даргын нүүр үзэж байна. ИТХ-ын Зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, ажиллаж чадахгүй байна гэж үзэж байна.
Ашиг сонирхол, амин хувиа хичээсэн энэ ёс зүйгүй үйлдлээ хэзээ зогсоох вэ? Одоо болох юм бишүү. Хэмээн асуулт, саналаа хэллээ.Мөн  ИТХ-ын тайлан мэдээг хангалтгүй гэж үзэж байгаа учраас төлөөлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд Хурлын даргын бүрэн эрхийг хэлэлцэх саналтай байна гэв.