М.Алтанцэцэг эмнэлэгт хэвтэж буй хүмүүст дуудлагаар халуун хоол цай хүргэдэг.

2023/01/02
М.Алтанцэцэг эмнэлэгт хэвтэж буй хүмүүст дуудлагаар халуун хоол цай хүргэдэг.

Эмнэлэгт хэвтсэн та халуун цай, амтат бууз хүргүүлэхээр бол та залга би хүргэж өгье хэмээн аймгийн нэгдсэн эмнэлэгийн нэгэн тасгийн коридорын хүлээлгийн ширээн дээр бичиж үлдээжээ. Гэр орноосоо хол, яаарсан сандарсан, зав чөлөөгүй, хоол цай зөөх хүнгүй эмнэлэгт хэвтэж буй хүмүүст дуудлагаар халуун хоол цай хүргэх ажлыг хийж буй М.Алтанцэцэг эгчтэй уулзаж ярилцлаа. Тэрээр нийгмийн даатгалын хэлтэст 33 жил ажиллаад тэтгэвэртээ гарчээ. Насаараа ажил хөдөлмөр эрхлэсэн түүний хувьд зүгээр сууж чаддаггүй учир өөрийн хийж чадах зүйлээрээ буянтай ажил хийж хүмүүст тус болж явна. М.Алтанцэцэг гуайг нэгэн өдөр эмнэлэг дээр явж байхад нь танихгүй хүн ирээд эгчээ та надад халуун цай авч ирээд өгч тус болооч би эмнэлэгт аавыгаа сахиж байгаа юмаа, хоол цай зөөх хүнгүй учир танд хандаж байна хэмээн танихгүй хүн хандсан тухай ярив. Түүнээс хойш энэ санааг аваад хүргэлтийн хоол цай зөөх ажлыг эхлүүлсэн гэв. 2023.01.02

 

М.Алтанцэцэг эмнэлэгт хэвтэж буй хүмүүст дуудлагаар халуун хоол цай хүргэдэг.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх