15 настай талийгаач охиныг нагац эгч нь хөнөөсөн байж болзошгүй байна.

2023/02/10
15 настай талийгаач охиныг нагац эгч нь хөнөөсөн байж болзошгүй байна.

Ховд аймагт 15 настай охин бусдад зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас нас барсан харамсалтай хэрэг гараад буй. Тэгвэл уг хэрэгт үе тэнгийнхэн охид хамааралтай. Охины тархийг турбогоор цохиж хүнд гэмтээсний улмаас охин нас барсан гэх мэдээлэл цацагдаад байсан.

Тэгвэл мөрдөн байцаалтын явцад охиныг үе тэнгийнхэн нь охид бус нагац эгч нь хөнөөсөн байж болзошгүй байна. Одоогоор талийгаач охины нагац эгчийг цагдан хорьсон бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

Үүнтэй холбогдуулан ЦЕГ-аас 16.00 цагаас албан ёсоор мэдээлэл хийхээр болжээ.

15 настай талийгаач охиныг нагац эгч нь хөнөөсөн байж болзошгүй байна.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх