54 настай эмэгтэй үерийн усанд эндсэн харамсалтай үйл явдал боллоо.

2023/08/02
54 настай эмэгтэй үерийн усанд эндсэн харамсалтай үйл явдал боллоо.

Ховд аймгийн Манхан сумын нутаг дэвсгэр, Ботгоны хавцал "Хавчиг" гэх газар аймгийн тавөөс урд зүүн зүгт 120 км, сумын төвөөс урд зүгт 40 км-т аймгийн төвөөс Үенч сумын чиглэлд 6 хүнтэй зорчиж явсан иргэн Б-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл өнөөдөр буюу 2023.08.02-ны өдрийн 17:00 цаг орчимд түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас үерт автаж, авто машин үерийн усанд урсаж, 2 хүн усанд боогдож, 1 хүн сураггүй алга боллоо гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэнхайх, аврах ангийн бүлгийн алба хаагчид болон Манхан сумын цагдаа хамтран 1 автомашинтай 18:51 цагт гарч 40км замыг туулан 19:59 цагт очиход иргэн Б  /50 настай, эрэгтэйгийн эзэмшлийн  6 зорчигчтой суудлын автомашин үерийн усанд урсаж, 5 том, 1 хүүхэд усанд боогдож, иргэн Г 54настай, эмэгтэй үерийн усанд урсаж, алга болсон байсныг Манхан сумын Ботгон багийн Хавчигийн амгэдэг газраас баруун хойд зүгт 200м/ зайд нас барсан байдалтай байсныг нь цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа аж. Иймд орон нутгийн замд зорчиж буй иргэд, жолооч нар үерийн уснаас болгоомжилж, цаг агаарын нөхцөл байдлыг сайтар судлаж, аюулгүй байдлаа бүрэн хангаж хол ын замд гарахыг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа.

54 настай эмэгтэй үерийн усанд эндсэн харамсалтай үйл явдал боллоо.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх