Ц.Батчулуун: Зөвшөөрөл хүсээд олгохгүй болохоор нь барилгаа эхэлчихсэн.

2023/08/03
Ц.Батчулуун: Зөвшөөрөл хүсээд олгохгүй болохоор нь барилгаа эхэлчихсэн.

"Топ Товер" гэх ХХК зөвшөөрөлгүй, батлагдсан зураг төсөлгүй орон сууц барьж байна гэх мэдээллийн мөрөөр газар дээрээс нь сурвалжилж “Топ Товер” ХХК-ийн захирал Ц.Батчулуунаас тодруулан ярилцлаа. Тус ХХК Ховд аймгийн Цамбагарав багийн нутаг дэвсгэрт 28 айлын орон сууцыг барьж эхлүүлжээ.  Ингэхдээ иргэний өмчийн газрыг худалдаж аваад барилга барьж эхэлсэн байна. Тэрээр хэлэхдээ манайх барилга эхлэхдээ ГХБХБГ-аас зөвшөөрөл хүссэн ч зөвшөөрөл гаргаж өгөхгүй хүндрэл чирэгдэл учруулсаар өнөөдрийг хүрсэн тул арга мухардахдаа барилгаа эхэлчихсэн гэх утгатай зүйлийг компанийн захирал залуу ярив. Мөн тэрээр хэлэхдээ Улаанбаатараас хөдөө орон нутгийг зорин ирж ажиллаж байгаа залуусыг бодлогоор дэмжиж ажиллана гэж ярьдаг ч бодит байдал дээрээ үгүй юм байна, төр нь хувийн хэвшлээ гацаадаг, хамтарч ажилладаггүй зэрэг нь ийм нөхцөл байдалд хүргэж байна гэлээ. Тэгвэл уг асуудлаар ГХБХБГ-ын ахлах мэргэжилтэн С.Өнөржаргалаас тодруулахад энэ компаниас манайд барилга эхлэх зөвшөөрөл хүссэн нэг ч хүсэлт ирээгүй,өөрсдөө дур мэдэн барилгын ажлаа эхлүүлчихсэн байсан. Манай байгууллагын зүгээс удаа дараа албан бичиг хүргүүлж, торгуулийн арга хэмжээ авсан гэж ярив. Мөн тэрээр хэлэхдээ зөвхөн энэ компани ч биш олон компаниуд зөвшөөрөлгүйгээр барилгын ажлаа эхлээд явж байгаа гэв. Үүнээс үзэхэд ГХБХБГ гэх байгууллага нь барилгаа барьж эхэлснийхээ дараагаар зөвшөөрлөө авч болно гэдэг муу жишиг тогтоочихсон нь харагдаж байгаа юм. Төрийн алдаатай бодлого, ажилдаа хайнга ханддаг зэрэг асуудлууд нь эргээд хувийн хэвшлийг хохироодог асуудлуудбг ч бий болож байгаа юм.  Хэрэв төр нь хууль дүрмийн дагуу ажлаа хийдэг байсан бол зөвшөөрөлгүй, хяналтгүй барилгууд хаа хамаагүй гудамж талбайд баригдахгүй байх байлаа. Цаашид зөвшөөрөлгүй, зураг төсөлгүй, хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй барилга байгууламжуудын үйл ажиллагааг зогсоох тал дээр аймаг орон нутгийн удирдлагууд, холбогдох байгууллагууд хэрхэн ямар шийдвэр гаргахыг харах л үлдэж байна. 

Ц.Батчулуун: Зөвшөөрөл хүсээд олгохгүй болохоор нь барилгаа эхэлчихсэн.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх