Баян-Өлгий аймагт амь насаа алдсан 19 настай охиноос яллагдагч А-ийн бэлгийн эс илэрчээ.

2023/08/08
Баян-Өлгий аймагт амь насаа алдсан 19 настай охиноос яллагдагч А-ийн бэлгийн эс илэрчээ.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвөөс 2022 оны 01 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө гэрээсээ гараад сураггүй алга болсон 19 настай эмэгтэйн цогцос 2 сарын дараа олдсон байдаг. Эмэгтэйг А гэх этгээд амь насыг нь хөнөөгөөд аймгийн төвөөс 20 км орчим газар хүргэж нүхэнд булсан байсныг илрүүлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийх явцад талийгаач эмэгтэйн биенээс авсан арчидснаас яллагдагч А-ийн бэлгийн эр эс илэрсэн болох нь ДНК-ийн шинжилгээгээр нотлогджээ. Уг хэрэг Ховд аймгийн Прокурорын газарт шилжиж ирээд байгаа аж. Тухайн этгээд нь хүний амь насыг бүрэлгээд зогсохгүй, бусдыг хүчиндэж, хүчиндсэн хэргийнхээ ул мөрийг нуун далдлах зорилгоор хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх мэт зүйл ангиудаар давхар зүйлчлэгдэх ёстой. Харин прокурорын байгууллага ямар зүйл ангиар хэрхэн яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлэх гэж байна вэ гэх асуудлыг тодруулан хүргэнэ.

Баян-Өлгий аймагт амь насаа алдсан 19 настай охиноос яллагдагч А-ийн бэлгийн эс илэрчээ.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх