Ослын улмаас нэг хүний амь үрэгджээ.

2023/08/28
Ослын улмаас нэг хүний амь үрэгджээ.

Энэ сарын 27-ний өдөр Ховдын чиглэлд явсан автомашин осолдож  дөрвөн хүүхэд, гурван том хүн хүнд гэмтсэн зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тодруулбал: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутаг аймгийн төвөөс зүүн хойд зүгт 33 км-т, сумын төвөөс баруун зүгт 36 км-т орших Хуцтын-Ам гэх газарт Баян-Өлгий аймгаас Ховд аймгийн чиглэлд зорчиж явсан долоон зорчигчтой суудлын автомашин авто замын хажуу тал руу онхолдож осолдсон байна. 

Ослын мэдээллийг 8 дугаар сарын 27-ны 21:40 цагт Онцгой байдлын газар хүлээн авч  Онцгой байдлын газрын аврах баг ослын газарт ажиллахаар очиход Баян-Өлгийгөөс Ховд руу буцаж явсан “Приус-20” суудлын автомашин автозамын хажуу тал руу онхолдож, жолооч 38 настай эрэгтэй Б, зорчигч 65 настай эмэгтэй Ш, 37 настай эмэгтэй Д нар 12, 10, 8, 3 настай хүүхдүүд авто машинаас амьд гарсан ч тэдний биеийн байдал хүнд байсан тул ОБГ-ын аврах багийнхан  тухайн иргэдэд эмнэлэгийн  анхны тусламж үзүүлж, Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн хүргэх үеэр нэг иргэн нь нас баржээ. 

Жолооч та, тээврийн хэрэгслийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангаж, хурдаа тохируулан зорчино уу.

Ослын улмаас нэг хүний амь үрэгджээ.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх