Бага насны хоёр хүүхэдтэйгээ бэтгэрч хоцорсон аав сумынхаа эмч нарт гомдож байна.

2023/09/06
Бага насны хоёр хүүхэдтэйгээ бэтгэрч хоцорсон аав сумынхаа эмч нарт гомдож байна.

Бага насны хоёр хүүхэдтэйгээ бэтгэрч хоцорсон аав…

Ховд аймгийн Алтай сумын “Алтан гадас” багийн малчин Л.Ариунболд саяхан л 17 хоногийн өмнө эхнэр хүүхдийн хамт элэг бүтэн амьдарч байв.

Харин түүний гэргий 43 настай С нь 2023.08.12-ны өдөр анх гэртээ толгой нь өвдөж байна гэх зовиуртайгаар сандал мөргөж ухаан алдаж унажээ. Талийгаачийн нөхөр хамгийн ойр түргэн ирэх тусламж хэмээн багийн эмч Л.Хишигээд дуудлага өгсөн байна. Багийн эмч Л.Хишигээ ирж үзээд даралт харавсан, эсвэл хоолны хордлого байж магадгүй гээд тариа хийж өгөөд явжээ. Талийгаачийнх заавал ууланд гарч сүлжээнд холбогддог юм байна. Өвчтэй эхнэрээ ганцааранг нь орхиод ууланд гарч дуудлага өгч чадахгүй байсан учир багийн эмчээ сумын төв рүү дуудлага дуудаад өгөөч хэмээн гуйжээ. Гэтэл багийн эмч надад зав байхгүй гэж хэлээд орхиод явчихсан тухай ярив. Ингээд талийгаач гэртээ бөөлжиж, толгой нь өвдөөд 2 хоножээ. Арга ядаад 14-ны өдөр нөхөр нь сүлжээнд гараад сумын төвд амьдардаг аав ээж рүүгээ утсаар ярьж эхнэрийн бие улам дордоод байна та сумын эмнэлэг дээр очоод дуудлага өгөөд эмч явуулаад өг гэж ярьжээ. Тэр өглөө 08:00 цагт талийгаачийн хадам аав сумын эмнэлэг дээр очиж болж буй үйл явдлын талаар хэлэхэд эмнэлэгийн эрхлэгч их эмч У.Хишигдэлгэр нь олон шалтаг тоочиж, анх очиж үзсэн багийн эмчтэй уулзаж байж явна гээд хөдлөөгүй байна. Ингээд цаг хугацаа алдаж оройн 16:00 цаг өнгөрч байхад дуртай дургүй дуудлагын эмчээ талийгаачынх руу явуулсан байна. Дуудлаганд очсон их эмч Ж.Булганхүү талийгаачийнд очоод зүгээр л байна шүү дээ, толгой өвдөхөөр дуудлага өгдөг юм уу, би зөндөө ажилтай байна гэх мэтчлэн загнаж зандарч байгаад сумынхаа эмнэлэг рүү тээвэрлэн авч ирсэн байгаа юм. Ингээд талийгаачийг эмнэлэг дээр авч ирсэн. Ямар онош тогтоож, ямар эмчилгээ хийгдэж байгаа тухай ч ар гэрт нь цухуйлгаагүй. Ар гэр нь хэлэхдээ эмч нар цаг хугацаа маш их алдаж, хүнд суртал гаргасан, оношоо ч зөв тодорхойлж чадаагүй хэмээн ярив. Хамгийн аймшигтай нь эмнэлэгт ирээд 4 хоносны дараагаар тархи нь хөдөлчихсөн байна хэмээн сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч У.Хишигдэлгэр нь талийгаачийн үс гэзгийг задгайлж байгаад тархийг нь барьсан гэж ар гэр нь мэдээллээ. Ингээд харин маргааш өглөө нь 06:00 цагт талийгаач нас баржээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн ч одоог хүртэл шүүх шинжилгээний хариу нь гараагүй байна. Бид тун удахгүй сурвалжилга бэлтгэн хүргэнэ. 

Бага насны хоёр хүүхэдтэйгээ бэтгэрч хоцорсон аав сумынхаа эмч нарт гомдож байна.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх