Эхнэрээ 22 жил дарамтандаа байлгасан гэх яллагдагч Болдбаатарын хэргийг тодрууллаа.

2023/09/25
Эхнэрээ 22 жил дарамтандаа байлгасан гэх яллагдагч Болдбаатарын хэргийг тодрууллаа.

Нөхрийнхөө хүчирхийлэлд 22 жил дарамтлуулж, хүчирхийлэлд нь амьдарч сард 10-15 удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч бүртгүүлж байсан ч цагдаа түүнийг шалгаж хариуцлага тооцолгүй өнөөдрийг хүрсэн учир Б.Эрдэнэбилэг гэх эмэгтэй манай сайтад хандаж байгаа тухайгаа ярьж мэдээлэл хийсэн. 

Тодруулж хэлбэл Б.Эрдэнэбилэг хэлэхдээ  манай нөхөр намайг 22 жил дарамталж, хүчирхийлсэн, галт зэвсэг ашиглаж салтаан доогуур хүртэл бууддаг байсан, залуугийнхаа мотоциклыг шатааж, гэрийн тооноор орж ирж хутга авч айлгасны улмаас 10 настай охин минь татаж унаж, нойргүүдлийн өвчтэй болсон тухай ярьдаг. 

Тэгвэл Ховд аймгийн Цагдаагийн газар Б.Болдбаатарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хүүгийнхээ мотоциклыг шатаасан байж болзошгүй, эхнэр рүүгээ галт зэвсэг тулгасан, гэр бүлээ цуцлуулсныхаа дараагаар эхнэрээ хүчиндсэн гэх мэт үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусгаад аймгийн прокурорын газарт шилжүүлсэн байдаг. 

Б.Болдбаатарт холбогдох эрүүгийн хэргийн талаар аймгийн прокурорын газраас тодрууллаа. 

Цагдаагийн байгууллагаас 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх санал гарган ирүүлснийг, тус аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд зааснаар 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдсэн байна. 

Харин яллагдагч Б.Болдбаатар, түүний өмгөөлөгчийн зүгээс прокурорын яллах дүгнэлт, мөн тэдний зүгээс гаргасан гомдлыг хянаж шийдвэрлэсэн аймгийн ерөнхий прокурорын шийдвэрийг эс зөвшөөрч, хуульд заасны дагуу дараагийн шатны буюу Улсын ерөнхий прокурорын газарт 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гомдол гаргасан тул дээд шатны байгууллагад хэргийг нь  хүргүүлжээ. 

Эхнэрээ 22 жил дарамтандаа байлгасан гэх яллагдагч Болдбаатарын хэргийг тодрууллаа.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх