Г.Пүрэвганди: Намайг огцруулна гэж “Ардчилсан” нам улс төржиж байна.

2023/12/04
Г.Пүрэвганди: Намайг огцруулна гэж “Ардчилсан” нам улс төржиж байна.

Г.Пүрэвганди: Манай сөрөг хүчнийхэн намайг огцруулна гэж улс төр хийж байна. Хэлэлцэх асуудал, хэлэлцэж байгаа асуудал хоёрынхоо зааг ялгааг ялгах ёстой. Хэлэлцэх асуудлаа баталчаад хуралдааны явцад асуудал оруулна гэж зүтгэж байгаа нь хурлын дэг болон хуулиа зөрчиж байгаа зүйл юм. Би ИТХ-ын байгууллагын тайлан тавж байна. Энэ бол ганц Пүрэвгандийн ажлын гүйцэтгэл биш. Аймгийн ИТХ бол хамтаараа шийдвэр гаргадаг, хамтын байгууллага. Тийм учраас энэ 40 хүний тайлан юм. Бид Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төлөөлөгчийн эрх үүрэг, хуралдааны байнгын дэг гэж байна үүнийг бид дагах ёстой. Хэлэлцэх асуудал, хэлэлцэж буй асуудал гэдэг нь хоёр өөр юм. Үүнийг манай төлөөлөгч нар уншиж судлах хэрэгтэй.

Г.Пүрэвганди: Намайг огцруулна гэж “Ардчилсан” нам улс төржиж байна.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх