“Хоггүй Ховдын төлөө” иргэн бүрийн оролцоо чухал байна.

2024/03/11
“Хоггүй Ховдын төлөө” иргэн бүрийн оролцоо чухал байна.

Хоггүй Ховдын төлөө иргэн бүрийн оролцоо чухал байна.
“Шинэ Ховд” Жаргалант ТҮК ОНӨААТҮГ-ын дарга Д.Алимаа:Хогоо хогийн саванд хийх үү шууд газарт хаях уу гэдэг нь хувь хүний ухамсарын асуудал юм л даа. 

Ангилан ялгах хогийн савыг байршуулснаар ихээхэн ахиц дэвшил гарсан гэж бодож байгаа гэв.
Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ болон СӨХ-тэй хамтарсан үйл ажиллагаа шат дараалалтай авч сургалт зохион байгуулж байгаа аж.
Ховд аймагт сууц өмчлөгчийн холбоонуудын хогийн сав байр болгоны гадна талд байрласан байна.
Нийтийн эзэмшлийн зам талбайд болон хэд хэдэн цэгт ангилан ялгах хогийн савыг байршуулсан гэж албаныхан ярив.Мөн 
тэрээр хэлэх дээ: Анх ажлаа хүлээж авч байхад хог нь савнаасаа сагасан хог ангилалын сав байхгүй.
Ер нь их л замбараагүй байхыг хараад гайхаж байлаа, Бид нар ажлын зохион байгуулалт хийгээд бүгд хамтарч ажиллаад нилээд менежмент төлөвлөгөөтэй ажилласны  үр дүнд СӨХ-үүдын хариуцлага өндөр болж байна.
Байрны гадна талын хогийн саванд хогоо хийдэг болсон.
Ард иргэдийн цэвэр цэмцгэр байдлын төлөө манай хамт олон хичээж байна.
Хоггүй Ховд аймаг байхын тулд иргэн бүрийн оролцоо чухал юм.
Манай байгууллагын зүгээс тасралтгүй хогийг ачиж байгаа.
Ачигч нарынхаа тоог нэмсэн тэрний үр дүнд нилээн ахиц үр дүн гаргасан.
Хогийн савнуудынхаа цоожийг хүртэл ган түгжээгээр солиод гагнах ажил дууссан.
Иргэд болон ААН албан байгууллагууд төрийн байгууллагууд ойр орчмын 50 метрийн хогийг хог хаягдлын тухай хуулийн дагуух үүргээ биелүүлж цэвэрлэмээр байна гэлээ.

Мэдээ бэлтгэсэн О.Сэлэнгэ

“Хоггүй Ховдын төлөө” иргэн бүрийн оролцоо чухал байна.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх