Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж муу байна.

2024/03/12
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж муу байна.

Ховд аймагт Хайрхан болон Их тойрог гэсэн 2 чиглэлд автобус шугаманд явдаг аж.

Иргэд нийтийн тээврийг доод тал нь 30 минут хүлээдэг байна.
Ядаж автобусны ирэх давтамжийг ойрхон болгомоор байна гэх иргэд олон байлаа.
Дотор орчин тав тухын хувьд хуучны автобус болохоор хүйтэн өвөл бариулнаас нь барихад гар хайраад байдаг гэв.

Гэрээсээ сургууль нь хол учир автобус хүлээхээс өөр аргагүй автобус жижиг болохоор шахцалцаад хэцүү байдаг гэж ярих хүүхдүүд ч олон байв.

Байнга таксидах мөнгөгүй хол газраас таксидахаар үнэтэй байдаг нэг талдаа 8000 төгрөг өгч байхаар 500 төгрөг төлөөд нийтийн тээврийн үйлчилгээгээр явах нь хямд байгаа тухай ярив.
Иймд автобусны хүртээмжийг нэмэх шаардлагатай байгаа талаар иргэдийн санал сэтгэгдэл их байлаа.

Мэдээ бэлтгэсэн: О.Сэлэнгэ

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж муу байна.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх