МОЭНКО ХХК НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ЗАРЛАЖ БАЙНА.

2024/03/13
МОЭНКО ХХК НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ЗАРЛАЖ БАЙНА.

Тендерийн хүсэлтээ амжиж илгээгээрэй
Ховд аймгийн Дарви сумын нутагт байрладаг Хөшөөт төслийн үйл ажиллагаатай холбоотой хоёр ажлын тендер зарлагджээ. Төслийг хэрэгжүүлэгч МоЭнКо ХХК Ховд аймагтай хамтран ажиллах гэрээний хүрээнд худалдан авалтынхаа 70-аас дээш хувийг орон нутгаасаа хийдэг. Тиймээс МоЭнКо ХХК-ийн зарласан тендерт Ховд аймгийн иргэн, ААН сонгогдох давуу тал бий.
Тус компанийн веб сайт болон пэйж хуудсаар Хөшөөтийн уурхайн ажилтнуудын зуны ажлын хувцас, зуны ажлын комбинзон, тоосны комбинзон нийлүүлэх аж ахуйн нэгж сонгон шалгаруулах тендер, Хөшөөтийн уурхайн хөрсний овоолго, шинэ үйлдвэрлэлийн бүсийн байршлаас хуулж бэлдсэн шимт хөрсийг ачих, тээвэрлэх, буулгаж хэлбэржүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдсан байна.
Эхний удаад ААН-үүд тендерт оролцох хүсэлтээ зар дээрх имэйл хаягаар илгээхэд болох бөгөөд ингэснээр МоЭнКо ХХК хүсэлтийг хүлээн авч, тендерийн шаардлагыг илгээх юм байна.
Та бүхэнд тендерийн зарлалыг бүрэн эхээр нь хүргэе.
#Тендерийн_зарлал: Ажлын хувцас
Ховд аймгийн Дарви сумын нутагт байрладаг Хөшөөтийн уурхайн ажилтнуудын зуны ажлын хувцас, зуны ажлын комбинзон, тоосны комбинзон нийлүүлэх аж ахуйн нэгж сонгон шалгаруулах тендер зарлаж байна.
Тендерт зөвхөн Ховд аймагт бүртгэлтэй орон нутгийн аж ахуйн нэгжүүд оролцох эрхтэй.
Тендерт оролцох хүсэлтэй компанийг 2024.03.14-ны 13.00 цагаас өмнө хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
Ажлын хувцасны тоо ширхэг:
881 хос зуны ажлын хувцас /өмд, цамц/
633 ширхэг зуны ажлын комбинзон
47 ширхэг тоосны комбинзон
Холбоо барих мэдээлэл: 95825222
Имэйл хаяг: purevsuren.by@mongolia-energy.com

#Тендерийн_зарлал: Хөрс ачиж буулгах, тээвэрлэх
Ховд аймгийн Дарви сумын нутагт байрладаг Хөшөөтийн уурхайн хөрсний овоолго, шинэ үйлдвэрлэлийн бүсийн байршлаас хуулж бэлдсэн шимт хөрсийг ачих, тээвэрлэх, буулгаж хэлбэржүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаж байна.
Тендерт оролцох хүсэлтэй компанийг 2024.03.15-ны 13.00 цагаас өмнө албан хүсэлтээ ariunbold.ga@mongolia-energy.com цахим хаягаар ирүүлэхийг урьж байна.
Ажлын хэмжээ: 100,000м3 /нэг талыг тээврийн зай дунджаар 2,05км/
Ажил гүйцэтгэх хугацаа: 2024.04.15-2024.06.15
Техник тоног төхөөрөмжийн шаардлага: Авто ачигч 2 ширхэг, авто самосвал 25 тн даацтай, 5 ширхэг
Тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах үүднээс нөөц тоног төхөөрөмжтэй байна.
Холбоо барих: 99109789

МОЭНКО ХХК НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ЗАРЛАЖ БАЙНА.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх