Ховд аймгийн ИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид ХИС-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

2024/03/14
Ховд аймгийн ИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид ХИС-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

ИТХ-ын төлөөлөгчдийн өдөрлөг Монгол улсын их сургуулийн Баруун бүсийн их сургуульд зохион байгуулагдлаа.
Ховд их сургууль нь Баруун бүсийн ууган сургууль юм.
Сургалтын орчин сургалт сайтай гэж яригддаг сургуулиудын нэг болох Ховд их сургуулийн үйл ажиллагаатай төлөөлөгчид танилцахад материаллаг баазын хувьд хуучирсан засвар шинэчлэлт хэрэгтэйг онцолж байлаа. 
Мөн өргөтгөл шинэчлэл хийгдэх хэрэгцээ шаардлагатай байна гэж тус сургуулийн удирдлагууд ч ярьж байв. 
Аймгийн зүгээс МУ-ын Их сургуулийн Баруун бүсийн сургуульд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж ажилладаг юм байна. 
Тухайлбал урлагийн заалны дээврийн завсарт зориулаад тодорхой санхүүжилтийг 2024 оны төсөвт тусгасан мөн судалгаа мэдээллийн төвийн газрын асуудлыг шийдэж өгөх зэрэг 
тодорхой ажлууд дээр туслалцаа дэмжлэг үзүүлсээр ирснийг энэ үеэр холбогдох хүмүүс онцолж байлаа. 
Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого бүсжилсэн хөгжлийн бодлогод тулгуурлаад Баруун бүсийн сургууль хэрхэн хөгжих БШУЯ, Засгийн газраас хэрхэн дэмжлэг үзүүлэх цаашлаад орон нутаг хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар мөн гадаадын төсөл хөтөлбөрүүдтэй яаж холбогдох талаар удирдлагуудын түвшинд тодорхой менежментийн шинэчлэл хийх  хэрэгцээ шаардлагатай байна гэв. 
Мэдээ бэлтгэсэн: О.Сэлэнгэ 

Ховд аймгийн ИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид ХИС-ийн үйл ажиллагаатай танилцлаа.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх