Б.Түвшин: Улсын их хурлын сонгуульд баруун бүсээс нэр дэвшинэ гэжээ.

2024/03/14
Б.Түвшин: Улсын их хурлын сонгуульд баруун бүсээс нэр дэвшинэ гэжээ.

Миг группын ерөнхийлөгч
ММНБИ-н ерөнхийлөгч Банзрагчийн Түвшин “Зассан дэвжээн дээр нь барилдана л” гэнэ шүү

Н.Жадамбаа гэж Ховдын Багшийн дээдийг үүсгэн байгуулахаас эхлээд 12 жил ажилласан хүн бол миний аавын төрсөн дүү, миний авга ах Ардын багш хүн. Миний аавыг Нямын Банзрагч гэдэг.
Намаас ярьж Завханруугаа тойроод, ажиллаачээ гээд яваад дуустал, тойрог томорсоон, бүсээрээ гэсэн.
Тойрог томорно гэдэг бол надтай адил танигдаагүй хүмүүст зориулж байна л даа. Гэхдээ зассан дэвжээн дээр нь барилданаа. Нутагтаа худлаа ярьж болохгүй, уул усандаа худлаа ярьж болохгүй. Тийм учраас би баруун аймагтаа нэр дэвшинэ гэж бодож байна.
Миний хувьд Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Нягтлан бодогч, эдийн засагчаар төгссөн. 2008 онд Итали улсад Бизнесийн удирдлагаар Магистерийн зэрэг хамгаалсан.
2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн.
2018 онд Санхүү эдийн засгийн сургуульд магистер хамгаалсан.
2010 онд Английн Лондон хотноо олон улсын санхүүгийн чиглэлээр мэргэжлийн зэрэг хамгаалсан.
Одоо МУИС-ийн Эдийн засгийн сургуульд эдийн засгийн чиглэлээр доктрантурт сурч байна.
Ажлын туршлага:
Худалдаа хөгжлийн банкинд Эдийн засагч
Эрэл компанид ахлах нягтлан бодогч
2003-2018 онд АПУ ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал
2018 оноос хойш ММНБИ-ийн ерөнхийлөгч, Миг групын ерөнхийлөгчөөр ажилладаг байна.

Б.Түвшин: Улсын их хурлын сонгуульд баруун бүсээс нэр дэвшинэ гэжээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх