МоЭнКо ХХК “УС БА ЭНХТАЙВАН” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ.

2024/03/14
МоЭнКо ХХК “УС БА ЭНХТАЙВАН” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ.

Жил бүрийн 03 сарын 22-ны өдөр тохиодог дэлхийн усны өдрийг угтаж Хүйсийн говь, Цэцэг нуурын сав захиргаа, Үенч Бодонч, Булган голын сав газрын захиргаа МОЭНКО кампани хамтран Ус ба Энхтайван сэдэвт сургалт хэлэлцүүлэг болон спортын тэмцээн уралдааныг 03 сарын 10-11-ны өдрүүдэд Ховд аймгийн Цэцэг, Булган сумдад зохион байгууллаа.
Дээрх нэгдсэн арга хэмжээнд Говь-Алтай аймгийн Халиун, Шарга, Төгрөг, Тонхил, Дарви, Хөх морьт сум болон Ховд аймгийн Дарви, Цэцэг, Мөст, Алтай, Үенч, Булган сумдын эко клубын 100 гаруй сурагчид оролцсон юм.
Сурагчдын болон биологийн багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх хүүхдүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд энэ үйл ажиллагаа чиглэгдэж байгаагаараа онцлог болж байна.
Энэ удаагийн зөвөлгөөнөөр усны зүй зохистой хэрэглээнд юу тулгамдаж байна.
Цаашдаа ямар арга хэмжээ авах тал дээр олон санал хүсэлт гаргасан бөгөөд энэ бүгдийг биелүүлж ажиллана гэв.
Дэлхийн дулаарал хүрээлэн буй орчны бохирдол газрын доройтол усны нөөцийн хомсдол түүний зохисгүй хэрэглээг багасгах талаар эко клубын сурагчдын мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх харилцан мэдээлэл солилцох боломжийг тухайн сургалт хэлэлцүүлэгийн үеэр олгосоноороо онцлог арга хэмжээ болсон байна.
Үүний үр дүнд 2 аймгийн 12 сумын эко клубын багш сурагчид усны нөөцийг хамгаалах төрөөс усны чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар иргэд олон нийтэд мэдээлэл хүргэх монетор судалгааны ажил хийх зэргээр өөр өөрийн сумдад бие дааж ажиллах арга зүйгээр хангагдсан байна.
Дэлхийн усны өдрийг угтан зохион байгуулагдсан Ус ба Энх тайван сэдэвт сургалт арга хэмжээ өргөн цар хүрээг хамарч үр дүнтэй болж өндөрлөлөө.

МоЭнКо ХХК “УС БА ЭНХТАЙВАН” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх