Хууль сахиулах байгууллагууд спортын олон төрөлт тэмцээнээр өрсөлдөж байна.

2024/03/15
Хууль сахиулах байгууллагууд спортын олон төрөлт тэмцээнээр өрсөлдөж байна.

Монгол цэргийн өдөр зэвсэгт хүчний 103 жилийн ойн хүрээнд Ховд аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын спортын олон төрөлт тэмцээн зохион байгуулагдаж байна.


Монгол цэргийн өдөр зэвсэгт хүчний 103 жилийн ойг угтаж Ховд аймагт дахь Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бие бүрэлдэхүүний дунд спортын олон төрөлт тэмцээн болон Марш тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан байна.


Уг олон төрөлт тэмцээнд 10 багийн 500 гаруй албан хаагч оролцсон юм.


Энэ удаагийн олон төрөлт тэмцээний хувьд 2 зааланд эмэгтэй,эрэгтэй багаараа хуваагдан тоглож байгаа нь онцлог байв.


Тэмцээнд оролцож байгаа баг тамирчид бэлтгэл сайн хангагдсан байна гэв.

Цэргийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх засаг даргын захирамж гарсантай холбогдуулан түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар албаныхан онцоллоо.


Цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд тэмцээн уралдаан зохион байгуулахаас гадна
Залуучуудын болон хүүхдүүдийн дунд олон төрлийн уралдаан тэмцээнийг цэргийн штаб, хууль сахиулах байгууллагуудаас зохион байгуулж байгаа талаар онцлов.


Мөн “Цэргийн дууг хэн сайн дуулах вэ?” тэмцээний Хамтлаг дуу, гоцлол дууны төрөлд ЕБС-ийн 4-12-р ангийн 40 гаруй сурагчид оролцон дуу хуураараа өрсөлдсөн байна.

Мэдээ бэлтгэсэн: О.Сэлэнгэ

Хууль сахиулах байгууллагууд спортын олон төрөлт тэмцээнээр өрсөлдөж байна.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх