“ХҮННҮ ЭЙР”-ийн онгоц зорчигчидоо олон цагаар хүлээлгэж чирэгдэл учруулжээ.

2024/03/15
“ХҮННҮ ЭЙР”-ийн онгоц зорчигчидоо олон цагаар хүлээлгэж чирэгдэл учруулжээ.

"Хүннү эйр"компанийн Е190 загварын агаарын хөлөг Улаанбаатар хот Чингис хаан нисэх онгоцны буудлаас Увс - Ховд - Чингис хаан чиглэлд орон нутгийн цагаар өнөөдөр буюу 2024.03.15-ны өдрийн 13:10 хөөрч 15:08 цагт Увс аймгийн "Дэглий цагаан" нисэх буудалд газарджээ.

Газардсаны дараагаар Ховд аймгийн чиглэлд зорчигчдоо аваад нисэх ёстой байсан ч техникийн дутагдлын улмаас цагтаа хөөрч чадахгүй бүтэн 7 цаг саатаж, зорчигчдод хүндрэл чирэгдэл учруулсаар байгаа аж.

Чухам ямар техникийн саатал гарсан эсэх нь тодорхойгүй байна.

Ховд аймаг руу зорчин ирэх 35 иргэн одоогоор Увс аймагт саатчихаад байгаа юм байна.

Иймд "Хүннү эйр" компани "Атр 72" загварын агаарын хөлгийг Увс аймаг руу хөөргөхөөр бэлтгэлээ ханган ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна.

Ер нь агаарын хөлгүүд эртнээс аюулгүй бэлэн байдлаа хангаж ажиллах ёстой байтал "Хүннү эйр" компани яагаад хариуцлагагүй хандав.


Зорчигчдын амь нас, аюулгүй байдлыг хангаж ажиллах нь тус компанийн үндсэн үүрэг. 

Гэтэл зорчигчдоо ийнхүү удаан цагаар хүлээлгэж, хүндрэл, чирэгдэл учруулж байгаад иргэд бухимдаж, айдас хүйдэст автаж эхэлжээ.

“ХҮННҮ ЭЙР”-ийн онгоц зорчигчидоо олон цагаар хүлээлгэж чирэгдэл учруулжээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх