У.Саруулзаяа: “ЦЭВЭРЛЭГЧМАА” “ШАЛНЫ АЛЧУУР” гэж бичсэн нь багшийн буруу.

2024/03/18
У.Саруулзаяа: “ЦЭВЭРЛЭГЧМАА” “ШАЛНЫ АЛЧУУР” гэж бичсэн нь багшийн буруу.

Ховд аймгийн Жаргалант сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн нэр бүхий багш шавийнхаа ээжийг "ЦЭВЭРЛЭГЧМАА", "ШАЛНЫ АЛЧУУР" гэж хэлсэн асуудалд тус сургуулийн захирал У.Саруулзаяа байр сууриа илэрхийллээ.

Тэрээр хэлэхдээ: Цэвэрлэгчмаа шалны алчуур гэж хэлснийгг би хэзээ ч зөв гэж хэлэхгүй тэр бол багшийн ёс зүйд нийцэхгүй.


Эцэг эх нь хэн байх хэний хүүхэд тэр ангид сурах нь хүүхдийн эрх болохоос багш тэгж хэлэх нь ёс зүйн хувьд буруу, багштай ярилцаж ямар шалтгаанаас ийм үйлдэл гаргасан яагаад маргасан талаар тодруулах гэсэн боловч өнөөдөр ажилдаа ирсэнгүй гэв.

Өнөөдрийн байдлаар эцэг эхчүүдээс өргөдөл гомдол гаргасан зүйл байхгүй.


Сошиал орчинд л ийм зүйл яваад байна, тодорхой мэдээлэл одоогоор бидэнд алга хэмээв. Тус сургууль багш нартаа соён гэгээрүүлэх ёс зүйн талын соён гэгээрэх ажил багш нарын сэтгэл зүйн хандлагыг байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр үнэлгээ өгдөг байна.

Өнөөдрийн байдлаар ёс зүйн доголдолтой гомдол гаргасан зүйл байхгүй
багш маань энэ сургуульд бага ангийн багшаар 12 жил ажиллаж байна ёс зүйн алдаа гаргаж байгаагүй дөлгөөн хүн л дээ ямар нэг өргөдөл гомдол ирж байгаагүй яагаад тийм бүдүүлэг зүйл бичсэнийг ойлгохгүй байна.


Ёс зүйн зөвлөл болон сургуулийн захиргаатай хамтарч ёс зүйн хариуцлага тооцно гэлээ.

Мэдээ бэлтгэсэн: О.Сэлэнгэ 

У.Саруулзаяа: “ЦЭВЭРЛЭГЧМАА” “ШАЛНЫ АЛЧУУР” гэж бичсэн нь багшийн буруу.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх